БНСУ-ын Ажоу их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Ажоу их сургуулийн /Ajou University/ хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний (дор хаяж 1 улирал амжилттай суралцсан) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
  • Англи хэл дээр суралцах бол: TOEFL IBT 71, IELTS 6.0
  • Солонгос хэл дээр суралцах: TOPIK level 3
  • Хэлний албан ёсны оноогүй бол англи/солонгос хэлний багшийн хэлний түвшинг тодорхойлсон тодорхойлолт хавсаргах (албан бичгийн загвартай, гарын үсэг зуран, холбогдох хаяг тэмдэглэсэн байх)

Бүрдүүлэх материалууд:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр тамга даруулсан байх)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  3. Өөрийн танилцуулга эсээ татах
  4. Англи/Солонгос хэлний онооны батламж эсвэл багшийн албан ёсны тодорхойлолт
  5. Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг тэмдэглэсэн байх)
  6. 3.5*4.5 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар (JPEG, 200kb-аас хэтрэхгүй хэмжээтэй)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  8. Эрүүл мэндийн бичиг (эмчийн гарын үсэг, тамгатай байх) татах
  9. Хөтөлбөрийн судалгаа (Ажоу их сургуулийн хөтөлбөрийн тандалт, судалгаа болно. Өөрийн сонирхож буй хөтөлбөрийг бөглөх) татах

Суралцах хөтөлбөр: Хөтөлбөрийн жагсаалт татах. Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай сайтар танилцан өөрийн сургалтын хөтөлбөрт нийцэж байгааг анхаарч үзэхийг зөвлөж байна.

Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр, амьжиргааны зардал болон бусад зардлыг (тусгаарлалтын зардал, шинжилгээ г.м) оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 3 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 10 дугаар сарын 28-ны 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө.

Өргөдөл гаргагч нь Ажоу их сургуулийн online application болон бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар