МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны мэндчилгээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө  хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад эрдэмтэн багш, ажилтнууддаа ахмадын баярын халуун мэндийг хүргэе!

МУИС-ийн нийт ахмад багш, ажилтнууддаа МУИС-ийн АБАНХолбооны нэрийн өмнөөс та бүхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

МУИС-ийн Захиргаа нь Ахмадын холбоогоо дэмжин, хамтран ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.

Өргөн мэдлэг, арвин туршлага, ур чадварааүр хүүхэд, ач зээ болон оюутан нартаа өвлүүлэн суугаа та бүхэндээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.    

 Хүндэтгэсэн,

МУИС-ИЙН АХМАД БАГШ АЖИЛТНЫ

НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН

Ж.ЖАВЗАНДУЛАМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар