МУИС-ийн шилдэг багшаар шалгарсан багш нарт шагнал гардууллаа

Share Button

Өнөөдөр /2021.10.07/ Монгол Улсын Их Сургуулийн дээд шагнал “Эрдмийн элч”, “Захирлын нэрэмжит шагнал”, Шилдэг багш, Шилдэг судлаач багш, Шилдэг залуу багш нар болон МУИС-ийн докторант багшид олгох тэтгэлгийн батламжийг тус тус гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо.

МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медалийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахмад багш Доржцэдэнгийн Дуламсүрэн хүртсэн юм. “Эрдмийн элч” медалийг Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, их сургуулийн хөгжил, дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн багшид олгодог.

“Захирлын нэрэмжит шагнал”-ыг Археологи, антропологийн тэнхимийн профессор Д.Түмэн хүртлээ. Профессор Д.Түмэн “Genomic insights into the formation of human populations in East Asia” /NATURE, IF=49.9/ сэдэвт өгүүлэл хэвлүүлсэн. “Захирлын нэрэмжит шагнал”-ыг тухайн хичээлийн жилд Web of science мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багш, ажилтанд олгодог.

2020-2021 оны хичээлийн жилийн шилдэг багшаар шалгарсан багш нарт өргөмжлөл, цомыг гардууллаа.

Шилдэг багш

Байгалийн ухааны салбар – Ж.Ванчинхүү /Физикийн тэнхимийн профессор/

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар – Д.Гангабаатар / Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор/

 

Шилдэг судлаач багш

Байгалийн ухааны салбар – О.Болормаа /Химийн тэнхимийн профессор/

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар – У.Эрдэнэбат / Археологи, антропологийн тэнхимийн профессор/

 

Шилдэг залуу багш

Байгалийн ухааны салбар – Б.Наранчимэг /Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор/

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар – Б.Эрдэнэдалай /Улс төр судлалын тэнхимийн ахлах багш/

 

Мөн МУИС-ийн докторант багшид олгох тэтгэлгийн батламжийг гардуулсан юм. 2020-2021 оны хичээлийн жилд дараах докторант багш нар тэтгэлэг хүртэж байна.

  • Ж.Сарантуяа /Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш/
  • Н.Хулан /ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш/
  • Т.Ганчимэг /ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш/
  • Г.Мягмар / ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн багш/

 

Шагнал, тэтгэлэг хүртсэн нийт багш нартаа амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар