2021.10.13-ны өдөр Монгол Улсын Их Сургууль болон Сократус Студио ХХК хооронд талуудын үйл ажиллагааны зорилго, чиглэлд нийцсэн шаардлагатай судалгаа хөгжүүлэлтийг хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, компанийн зүгээс хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх зорилготой МУИС-ийн гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулах, тодорхой шалгуурыг хангаж буй оюутнуудыг ажлын байраар хангах, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Инновац, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, Сократус Студио ХХК-ийн талаас, Гүнд Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Залуу Судлаачдыг Дэмжих Сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, Сократус Студио ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог, Бизнес хөгжүүлэлтийн менежер М.Билгүүнзаяа нарын төлөөлөл оролцов.
Хамтын ажиллагааны хэлтэс