МУИС-ийн ГГС-ийн Аялал жуулчлалын тэнхим “ТХГН ба Хан Хэнтийн УТХГ-ын Ногоон хөгжил” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа

Share Button

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  МУИС-ийн ГГС-ийн Аялал жуулчлалын тэнхим, Аялал жуулчлалын сургалт судалгааны төв нь Хан хэнтийн тусгай хамгаалалтын захиргаатай хамтран “ТХГН ба Хан Хэнтийн УТХГ-ын “Ногоон хөгжил” сэдэвт онол, практикийн бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн дугуй танхимд амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Хурлын зорилго: Хан Хэнтийн УТХГ болон ТХГН-ын хөгжлийн үзэл баримтлал, бодлого, төлөвлөлт ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулахад оршино.

Судалгааны үндсэн чиглэл:

–          ТХГН-ын бодлого, төлөвлөлт, эрх зүйн монгол менежмент

–          ТХГН-ын эдийн засгийн загварчлал

–          ТХГН-ын орон зайн загварчлал

–          Үйлчилгээний байгууллагын шинэ технологи (нано, био, эко, 4Ди, мультмедиа)

–          ТХГН-ын мэдээллийн технологи (Е маркетинг, Е жуулчлал, ГМС)

–          ТХГН-ын үйлчилгээний байгууллагын инновацийн удирдлага гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд тус сэдвүүдийн хүрээнд аман болон ханан илтэлийн төрлөөр нийт 12 илтгэл тавигдаж хэлэлцэгдсэн.

Мөн тус хурлаар “Ногоон хөгжил” онол, практикийн бага хурлын эмхэтгэлийг хэвлүүлэн гаргасан байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар