Газарзүй – Геологийн сургуулийн аялал жуулчлалын тэнхмийн багш Э.Цоморлиг “Номадик Экспедишнз” компаний санхүүгийн дэмжлэгтэйгээр Баян –Өлгий аймагт жил бүр зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр”-т оюутнуудын хамт оролцон жуулчдын болон орон нутгийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авч эвент зохион байгуулалтын зөвлөмж бэлдэн зохион байгуулагчдад гардуулахаар ажиллаж байна. Түүнчлэн тус компаний шугмаар манай улсад жуулчилж яваа эко аялал жуулчлалын дэлхийн тэргүүлэх мэргэжилтэн Костас Кристийг урьж аялал жуулчлалын ангийн нийт оюутнуудтай “Эко аялал жуулчлалын дэлхийн чиг хандлага” сэдвээр уулзалт зохион байгууллаа.