МУИС-ийн Програм хангамж, Мэдээллийн систем, Мэдээлэл технологийн магистрын гурван хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Share Button

(2021.10.20) МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн ухааны тэнхим Програм хангамж, Мэдээллийн систем, Мэдээлэл технологийн магистрын гурван хөтөлбөрөө Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлж, таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа.

Тус тэнхимийн Програм хангамж, Мэдээллийн технологийн бакалаврын хөтөлбөрүүд олон улсын чанарын баталгаажилтын байгууллага Германы ASIIN агентлагаар хамгийн урт хугацаагаар буюу таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, Европын информатикийн боловсролын чанарын баталгаажилтын сүлжээ EQANIE /Europian Quality Assurance Network for Informatics Education/ байгууллагаас Euro-Inf стандарт ханган, сертификат хүлээн авсан бөгөөд

  • Програм хангамж (2011 он)
  • Мэдээллийн технологи (2018 он)
  • Компьютерийн ухаан (2020 он)
  • Мэдээллийн системийн (2019 он) бакалаврын 4 хөтөлбөрөө дотоодын магадлан итгэмжлэлд амжилттай оруулснаар бакалаврын бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн тэнхим болсон юм.

Өнөөдрийн бас нэг баярт үйл явдал нь БМИҮЗ-өөс Программ хангамж хөтөлбөрийн дотоодын магадлан итгэмжлэлийн хугацааг ASIIN олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацаагаар буюу 2023 он хүртэл дүйцүүлэн тооцож, гэрчилгээ гардуулсан явдал байлаа. Ингэснээр  тус тэнхимийн бакалаврын хөтөлбөр 100%, магистрын хөтөлбөрийн 50% нь дотоодод  магадлан итгэмжлэгдэж байна.

МУИС-ийн захиргаа, ХШУИС-ийн захиргаа, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн хамт олон,

БМИҮЗ-ийн ажлын албаныханд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар