Профессор О.Болормаагийн “Химийн урвалжууд, анализад бэлтгэх аргууд” номын нээлт боллоо

Share Button
МУИС-ийн Химийн тэнхимийн Проф. О.Болормаагийн туурвисан “Химийн урвалжууд, анализад бэлтгэх аргууд” номын нээлт /2021.10.20/ боллоо. Үйл ажиллагааг нээж Химийн тэнхимийн эрхлэгч Проф. Б.Энхсаруул үг хэлж,  Номын дэлгэрэнгүй танилцуулгыг Проф. О.Болормаа хийсэн юм.
Номын нээлтэд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Ховдын Багшийн Их Сургууль, МУИС-ХШУИС, Геологийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Иргэний нисэхийн лаборатори, Грийнхимистри ХХК, Монкрем ХХК, Ногоон титэм ХХК болон RCI лабораторийн төлөөлөгчид оролцлоо.
Уг номонд химийн болон бусад  лабораторид ашиглагддаг бодис урвалжийг бэлтгэх, арга аргачлал, бодис урвалжийн аюулгүй ажиллагаа зэргийн талаар бичжээ. Энэхүү номыг бүх төрлийн химийн лабораторийн мэргэжилтнүүд, хими, биологи, физик, газар зүй, хүрээлэн буй орчны чиглэлээр суралцаж буй оюутнууд, болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулав.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар