МУИС-ийн Номын сан “Номын сангийн мэргэжлийн бүтээлийн номзүй” эмхэтгэн хэвлүүллээ

Share Button

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн номын сан нь Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “НОМЫН САНГИЙН МЭРГЭЖЛИЙН БҮТЭЭЛИЙН НОМЗҮЙ”-г эмхэтгэн гаргалаа.

 

МУИС-ийн номын сан нь сүүлийн жилүүдэд номзүйн бүртгэлүүдийг цувралаар гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн номзүйд Монгол хэл дээр хэвлэгдсэн Номын сантай холбоотой мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд, Монголын номын сангуудын түүх, танилцуулга, тайлан, Номын сангийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан судалгааны бүтээлүүд, Номзүйн бүртгэл, жагсаалтууд, Ном унших арга зүйтэй холбоотой ном, товхимолуудыг оруулсан бөгөөд зөвхөн номын сангийн мэргэжилтнүүд гэхгүй нийт судлаачдад гарын авлага болохуйц бүтээл боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар