Экологийн боловсролын төв, “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орлоо

Share Button

МУИС-ийн 70 жилийн ойг угтсан ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Экологийн боловсролын төв, “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн хичээлийн байрны өргөтгөл барьж ашиглалтанд оруулсан явдал юм. Нийтдээ 600 гаруй м2 талбай бүхий өргөтгөлийн барилгыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөр, МУИС-ийн  санхүүжилт дэмжлэгээр барьж дуусган ашиглалтанд орууллаа.

Уг барилгын нээлт 2012 оны 10 сарын 31-нд болж нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Эдийн засаг хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, Захиргаа, Хяналт-Шинжилгээ, Үнэлгээний Албаны дарга М.Отгонбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Ганбат, Японы элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Күроки Кентаро, барилгын ажил гүйцэтгэгч “МВС” ХХК-ийн болон МУИС-ийн салбар сургуулийн төлөөллүүд, тус байгууллагын багш, мэргэжилтэн нар оролцлоо.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар