МУИС болон Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад ажил мэргэжлийн талаарх ойлголт өгөх, карьер төлөвлөлт, амжилтын талаар мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цагийн болон байнгын ажлын байрт суралцагчдыг зуучлах зорилготой “Түр ажлын байрны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ хичээлийн жилд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, Франкофон карьер хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй үе шаттай арга хэмжээнүүдийн эхний ажил болох “Карьер хөгжил-манлайлал”-ын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг хагас танхимын дүүргэлттэй, онлайн гэсэн хэлбэрээр суралцагчдад хүргэсэн.
Суралцагчид суралцаж байх хугацаандаа ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх, ажлын байрны ярилцлагад хэрхэн оролцох болон CV бөглөх, хувь хүний хөгжлийн сургалтуудаас мэдээлэл авлаа.
Дараагийн арга хэмжээ болох ажил олгогч ААН байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хийх уулзалт 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд уулзалтын үеэр ажил олгогчдын түр ажлын байрны санал, цаашдын хамтын ажиллагаа, ажилд зуучлах үйлчилгээг хялбаршуулах, хугацаа алдахгүй байх арга зам, хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага зэргийг ярилцаж санал солилцоно.