ОУХНУС-ийн 30 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд төгсөгчиддөө зориулан зохион байгуулсан “Багшийнхаа лекцийг сонсъё” сэдэвт лекц, академик уулзалт 12 сарын 1-ний өдөр амжилттай боллоо.
МУИС-ийн ОУХНУС-ийн үе үеийн багш нарын төлөөлөл болж профессор, доктор Ж.Бор “Дэлхийн геополитикийн хувьсал”, професор, доктор С.Баттулга “Монгол улсын оршин тогтнохуй, даван туулах чадвар”, профессор, доктор Д.Уламбаяр “Глобал аюулгүй байдлын шинэ мөн чанарыг ухааруй ба Монгол Улс”, ахлах багш Г.Баасанхүү “Монгол улсын зөөлөн хүчний бодлого” сэдвээр лекц уншиж, төгсөгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Арга хэмжээний үеэр номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, оюутан дүү нар нь ах эгч нараасаа ярилцлага авсан юм.
Сургуулиа зорин ирсэн төгсөгчдөө захирал С.Баттулга 30 жилийн ойн баярын арга хэмжээндээ урилаа.
Академик уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт төгсөгчиддөө болон МУИС-ийн ОУХНУС-ийн үе үеийн төгсөгчиддөө 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.