МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 30 жилийн ойд зориулан тус сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлийн номзүйг МУИС-ийн номын сангаас эмхэтгэн гаргаж уншигчдын хүртээл болгож байгаадаа баяртай байна.
“МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-III: Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш нарын бүтээл” нь эрдэмтэн багш, судлаач, суралцагсдын цагийг хэмнэж, мэдээлэл хайх эх сурвалж болж цаашид тухайн чиглэлийн судалгааны ажил улам өргөжихөд дэмжлэг болох бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.
Тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар, оюутан, төгсөгчид болон тус сургуультай холбоотой хүн бүхэнд 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.