МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын Улаан Загалмай клуб хамтран цус бэлэглэх аяныг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг энэ жилийн хувьд АШУҮИС-ийн санаачлан “Дусал цус-Дүүрэн амьдрал” нэртэй аян хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд МУИС -ийн оюутан, багш, ажилтнууд “Дусал цус-Дүүрэн амьдрал” аянд 4 хоногийн турш идэвхтэй хамрагдсан болно.
Уг аян нь ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуусийг буухиалан өртөөлж Монгол Улсын тайван үеийн цусны нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагаанд эх оронч сэтгэлээр нэгдэх зорилгоор үргэлжлэн явагдах юм.
“Дусал цус-Дүүрэн амьдрал” аяны хүрээнд 4 өдрийн турш МУИС-д үргэлжилж нийт 275 хүнээс цус цуглууллаа.
Оюутан, төгсөгчийн хэлтэс