МУИС-ийн зөвлөх профессор М.Цогбадрахын нэрийг “МУИС-ийн Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор М.Цогбадрахын “Миний эрдмийн хаяг-МУИС” хөдөлмөр бүтээлийн арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 13-нд МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

Арга хэмжээг Биологийн тэнхимийн эрхлэгч профессор С.Гомбобаатар нээв. Зөвлөх профессор М.Цогбадрахын шавь, Биологийн хөтөлбөрийн ахлагч, дэд профессор Ө.Энэрэлт “М.Цогбадрахын хөдөлмөр бүтээл” илтгэл тавив. Зөвлөх профессор М.Цогбадрах өөрийн шавь Ө.Энэрэлтийн хамт зохиосон “Молекул биологи, биотехнологийн нэр томьёоны англи-монгол тайлбар толь” болон өөрийн зохиосон “Микробын эсрэг пептид” нэг сэдэвт бүтээлээ танилцуулж, хүндэт зочдод гардууллаа.

Арга хэмжээнд МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх доктор Ч.Лодойравсал, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, дэд захирал Н.Батхүү, АТС-ийн захирал Н.Баатарбилэг, номын редакторууд, Биологийн тэнхимийн хамт олон, Экологийн боловсролын төвийн төлөөлөл, шавь нар болон гэр бүлийн нь төлөөлөл оролцсон юм.

 

Зөвлөх профессор М.Цогбадрахын багш, МУ-ын Гавьяат багш, МУИС-ийн эмерит профессор Т.Гун-Аажав, МУИС-ийн захирал профессор Б.Очирхуяг, ШУС-ийн захирал Д.Заяабаатар зэрэг хүмүүс баяр хүргэж үг хэлсэн ба Зөвлөх профессор М.Цогбадрахыг МУИС-ийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулсан Хүндэт гэрчилгээг МУИС-ийн захирал профессор Б.Очирхуяг гардуулав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар