Монгол Улсын Их Сургууль болон “Michel&Amazonka” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Share Button

Өнөөдөр /2021.12.15/ Монгол Улсын Их Сургууль болон “Michel&Amazonka” ХХК хооронд талуудын үйл ажиллагааны зорилго, зорилтод үндэслэн МУИС-ийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, захиалгаар бүтээгдэхүүний загвар шинээр зохион бүтээх, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, харилцан түншлэлийг өргөжүүлэх, МУИС-д суралцагчийг дадлагажуулах хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Б.Ганбат, МУИС Хэвлэлийн газрын менежер Т.Ууганбаяр, Маркетинг, борлуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн, “Michel&Amazonka” ХХК-ийн захирал Ч.Мөнхжаргал, менежер Б.Мөнхбаяр нарын төлөөлөл оролцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар