Философийн улсын XIII олимпиадын шагнал гардуулах ёслол боллоо

Share Button

Философи, Хүний эрхийн уулзварт улсын XIII олимпиадыг “ЗҮЙ ЁС БА ХҮНИЙ ЭРХ” сэдвийн хүрээнд Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллага, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС хамтран зохион байгуулж, оюутан залуусын ухааны цэцийг сорьсон юм. Өнөөдөр Санхүү эдийн засгийн их сургуульд олимпиадын шагнал гардуулах ёслол болж МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр, ахлах багш Б.Мөнхжавхлан нар олимпиадын шилдгүүдэд шагнал гардууллаа.

Олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, ДХИС, Дарханы Технологийн Их Сургууль, “Идэр” Их Сургууль, “Отгонтэнгэр” Их Сургууль, “Шихихутаг” Их Сургууль, “Тэнгэр” Дээд Сургууль, “Эрдэнэт цогцолбор” Дээд Сургууль зэрэг нийт 12 их, дээд сургууль оролцож, МУИС-ийн оюутнуудын Wisdom баг 3-р байр эзэллээ.

Олимпиадын тэргүүн байрт СЭЗИС-ийн “Тэнцвэр” баг шалгарсан бол дэд байрт ШУТИС-ийн MUST Idea баг орсон байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар