Сөүлийн үндэсний их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС-ийн хамтын ажиллагаатай тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдаж байна. Тус тэтгэлэг нь хөгжиж буй орнуудын их дээд сургуулийн багш нарт зориулсан докторын хөтөлбөрийн бүрэн тэтгэлэг бөгөөд 2022 оны намрын улирлаас хичээллэж эхлэнэ. 

Бүх салбарын судлаачид өргөдөл гаргах эрхтэй бөгөөд инженерчлэл, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөгжил судлал болон Солонгос судлалын салбарын өргөдөл гаргагчид давуу талтай.  

Тус тэтгэлэгт: 

  • 6 хүртэлх хичээлийн улирлын сургалтын төлбөр
  • 1,500,000-2,000,000 вонны сар тутмын тэтгэлэг 
  • 2 талын онгоцны зардал 
  • Солонгос хэлний сургалт 
  • Эрүүл мэндийн даатгал тус тус багтана. 

Бүрдүүлэх материал: 

  • Өргөдлийн маягт суралцах төлөвлөгөөний хамт 
  • Багшийн ажлын тодорхойлолт 
  • Диплом, дүнгийн хуулбаруудын хамт 
  • Видео танилцуулга 
  • Тодорхойлох захидал /Ажиллаж буй сургуулийн захирлаас авна/ 

Тавигдах шаардлага: 

  • Докторын зэрэг хамгаалаагүй их, дээд сургуулийн багш байх 
  • 2022 оны намрын улиралд Сөүлийн үндэсний их сургуулийн докторын хөтөлбөрт элссэн байх 
  • Тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдасны дараа МУИС-д үргэлжлүүлэн багшаар ажиллах 

Бүртгүүлэх хугацаа: 

  • 2022.03.02-03.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл элсэлтийн бүртгэл явагдана.
  • Элсэлтийн дараагаар 2022.03.02-03.25-ны өдөр хүртэл тэтгэлгийн материалыг тус сургуулийн Гадаад харилцааны газар хүлээн авна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Сөүлийн үндэсний их сургуулийн +82-2-880-2519 утсаар эсвэл intlscholarship@snu.ac.kr цахим шуудангийн хаягаар холбогдож авж болно.  

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [98.13 KB]

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [424.36 KB]

Мөн https://nummta-my.sharepoint.com/:f:/g/personal/munkhtamird_num_edu_mn/EqlBNogAuUVGviN4_diW-PMBegnv8V4VMCrIWd8FGFQYcQ?e=mPh8Sn холбоосоор нэвтэрч өргөдлийн маягт, өргөдөл гаргах гарын авлагатай дэлгэрэнгүй танилцана уу.  

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар