МУИС-ийн арван хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа

Share Button

МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.


МУИС-ийн “Хэл шинжлэл /Хятад/”, “Гадаад хэл, орон судлал /Хятад/”, “Гадаад хэлний орчуулга /Хятад/”, “Гадаад хэл, орон судлал /Япон/”,“Гадаад хэлний орчуулга /Япон/”, “Хэл шинжлэл /Герман/”, “Гадаад хэл, орон судлал /Франц/” “Гадаад хэл, орон судлал /Итали/” “Гадаад хэл, орон судлал /Испани/”, “Философи” гэсэн нийт 10 бакалаврын хөтөлбөр Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2022 оны 2 дугаар сарын 21–ний өдрийн тогтоолоор 1-5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр МУИС-ийн захирал Б.Очирхуяг, БМИҮЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа нар магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.


МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн “Гадаад хэл, орон судлал /Солонгос/”, “Гадаад хэлний орчуулга /Солонгос/”, “Гадаад хэл, орон судлал /Турк/”, Европ судлалын тэнхимийн “Гадаад хэлний орчуулга /Орос/” хөтөлбөрүүд Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны 7 дугаар сарын 2–ны өдрийн 06 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай 2021 онд мөн магадлан итгэмжлэгдээд байгаа юм.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар