МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Тэтгэлгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой. Энэ удаад шинээр 7 суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хийнэ.
Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг
Шалгаруулах суралцагчийн тоо:
- 1-р түвшний суралцагч 6
- 3-р түвшний суралцагч 1
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын идэвхтэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх,
- Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу) татах, 15-р асуултаас бусдыг бөглөх.
- Дүнгийн тодорхойлолт (англи, монгол хэл дээр)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх)
- Суралцах төлөвлөгөө (Монгол хэл дээр, 200 орчим үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна)
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад)
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ (15-р асуултаас бусдыг бөглөх). Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15-р асуултыг заавал бичиж ирүүлнэ.
Мэдээлэл авах утас:
- 77307730-1514, altanzul@num.edu.mn
- 77307730-1516 studentaffairs@num.edu.mn
Санамж:
- Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй
Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС