Монгол Улсын Их Сургуульд 2022 оны байдлаар 93 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцаж байгаа нь нийт суралцагчдын 0,5 орчим хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичигт үндэслэн МУИС-д суралцагч хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг МУИС-ийн Захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/568 тоот тушаалаар баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Тус хөтөлбөрт 6 үндсэн зорилтын хүрээнд 18 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр зорилтуудын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн 1-р улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцахад шаардагдах асуудлыг суралцагч бүрээр судлан тухайн хичээл бүрт тохирсон “тохиргоо”-г боловсруулах ажлыг энэ хичээлийн 1-р улиралд эхлүүлж, 7 суралцагчид шаардлагатай хичээлийн “тохируулга”-ыг мэргэжлийн зөвлөхтэй хамтран боловсруулж 2-р улиралд 42 багшид хүргүүлэн ажиллалаа. Хичээлийн тохируулгыг хүлээн авсан багш нар энэ ажлыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
- МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй 4 суралцагчид буюу оюутан тус бүрд 800.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийн тэтгэлэг гардуулан өгөв.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС