ХБНГУ-ын Дрездений Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон ХБНГУ-ын Дрездений Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн /Hochschule für Technik und Wirtschaft Dresden/ хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дүгээр түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Инженерчлэл, Электрон инженерчлэл, IT, график дизайн, Химийн инженерчлэл, Газар төлөвлөлт, Бизнесийн удирдлага г.м чиглэлүүдээр суралцдаг байх
  3. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  4. Хэлний түвшин: англи / герман хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл герман хэл дээр байна:

  1. Application form татах
  2. Learning agreement татах
  3. Resume /тодорхой загвар байхгүй/
  4. Англи хэлний IELTS 6,0 эсвэл герман хэлний B1/B2 онооны батламж
  5. Элсэх хүсэлт маягт /гарын үсэг зуран буцаан PDF file болгон явуулах/
  6. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, гарын үсэг тамгатай байх эсвэл ТҮЦ машинаас авсан байх/
  7. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, гарын үсэг тамгатай байх эсвэл ТҮЦ машинаас авсан байх/
  8. Тодорхойлох захидал. Багшийн гарын үсэг, тамгатай байх
  9. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий эсээ 1 хуудас, англи эсвэл герман хэл дээр шивсэн байх
  10. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  11. Цээж зураг /паспортын хэмжээтэй, файлаар/

Суралцах хугацаа: 1 улирал

Суралцах боломжтой хөтөлбөрүүд:

  1. Англи хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээс авна уу: https://www.htw-dresden.de/en/university/facultys/business-administration/studies/international-students
  2. Герман хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээс авна уу: https://apps.htw-dresden.de/en/app-modulux/frontend/study-programs/?no_cache=1
  3. Герман болон Англи хэлний зэргийн бус хөтөлбөр (кредит, дүн тооцохгүй)

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөр төлөхгүй. Дрездений их сургуулийн семестрийн хураамж ~300евро, эрүүл мэнд, амь насны даатгал, дотуур байрны төлбөрийг оюутан хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 05 дугаар сарын 01-ний 15.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Дрездений хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Дрездений хэрэглээний шинжлэх ухааны их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар