МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв багш нарын санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн хоёр дахь удаагаа “PMI Mongolia Chapter” байгууллагатай хамтран “Төслийн менежмент” сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 17, 19 өдөр /Пүрэв, бямба гарагт/ амжилттай зохион байгуулав.
Энэхүү сургалтыг төслийн менежментийн олон улсын мэргэшсэн зэргийг Монгол Улсаас хүртсэн анхдагчдын нэг, “PMI Mongolia Chapter”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн М.Билгүүндэмбэрэл удирдан явууллаа.
Сургалтад МУИС-ийн бүрэлдэхүүн таван сургуулийн нийт 23 багш амжилттай оролцож төслийн менежментийн 12 цагийн, дунд түвшний PMBOK агуулгын хүрээнд хоёр өдрийн сургалтад хамрагдан “PMI Mongolia Chapter”-аас батламжаа гардан авлаа.
Сургалтад амжилттай оролцсон нийт багш нар болон хамтран ажилласан “PMI Mongolia Chapter”, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, харьяа тэнхимүүдэд талархал илэрхийлье.
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ