Монгол Улсын Их Сургууль Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллана

Share Button

Өнөөдөр /2022.03.23/ Монгол Улсын Их Сургууль болон Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн хооронд талууд судалгаа, сургалт, нийгмийн сайн сайханд зориулсан олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж, олон улсын сэтгүүлд гадаад хэлээр өгүүлэл нийтлүүлэхэд хамтрах, эрдэм шинжилгээний үндэсний болон олон улсын хамтарсан хурлыг зохион байгуулах, олон нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах, боловсрол судлалын тэргүүлэх чиглэлээр болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хамтарсан судалгаа хийх, боловсрол судлалын үндсэн асуудлаарх онолын болон практик судалгаанд докторант, магистрантын оролцоог хангах, тэдний судалгааны ур чадварыг хөгжүүлэхэд БСҮХ-ийн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, бүх түвшний боловсролын хөтөлбөр боловсруулах, сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах үйл ажиллагаанд МУИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтрах, тасралтгүй хамтын ажиллагааны соёлыг бүрдүүлэх, хөгжүүлэх, судалгааны тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хамтран ашиглах хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас, Захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Должин, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс, Захирлын үүрэг гүйцэтгэгч М.Итгэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, Боловсролын бодлого, төлөвлөлтийн судалгааны секторын эрхлэгч Л.Эрдэнэ нарын төлөөлөл оролцов.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар