Хайж байна...

Springer Nature мэдээллийн сангийн хэрэглэгч байгууллагуудын дунд уралдаант шалгаруулалт зарлажээ

Share Button

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Шинжлэх ухаан, боловсролын мэргэжлийн гадаад сэтгүүлийн цахим мэдээллийн сан болох Springer Nature-тэй хамтран “SPRINGER NATURE AWARDS” уралдааныг дараах зургаан эрдэм шинжилгээний байгууллагын мэдээллийн сангийн хэрэглэгчид дунд зарлажээ. Үүнд:

  • Монгол Улсын Их Сургууль
  • Шинжлэх Ухааны Академи
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Энэхүү уралдаан нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дараах гурван номинацийн дагуу явагдана. Үүнд:

  • High usage award буюу “Springer eJournal-аас хамгийн их өгүүлэл татаж авсан байгууллага”
  • High publication growth award буюу “өмнөх жилтэй харьцуулахад Springer Nature сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн тоогоороо хамгийн өндөр өсөлттэй байгаа байгууллага”
  • High usage growth award буюу “өмнөх жилтэй харьцуулахад Springer eJournal-ийн татан авалтын өсөлт хамгийн өндөр байгаа байгууллага”

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү. https://www.dropbox.com/sh/6w0pbcws7xzye15/AADQ-TJ1Qin53g1Gxe83ZRyGa?dl=0

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар