Нийслэлийн 151 дүгээр сургуулийн багш, сурагчид МУИС-ийн байгалийн ухааны лабораториудтай танилцаж, туршилт хийлээ

Share Button

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрладаг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургууль суралцагчдад байгалийн ухааны чиглэлийн туршилт хийх, практик мэдлэг, чадвар олгох үйл ажиллагаа дутагдалтай байдаг тул тус сургуулийн ахлах ангийн суралцагчдыг МУИС-ийн хими, физикийн лабораторитой танилцах, бага хэмжээний туршилт хийх боломж олгох хүсэлт МУИС-д ирүүлсэн юм.

Энэхүү хүсэлтийн дагуу дагуу Монгол Улсын Их Сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд 151 дүгээр сургуулийн химийн ангийн 19 сурагч, физик, химийн багш нарт Химийн тэнхимийн сургалтын лабораториудыг танилцуулж органик чанарын урвал, электролиз, аналитик хими (ионыг таних) туршилтуудыг хэрхэн хийхийг багш, сурагчдад таниуллаа. Мөн Физикийн тэнхимийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн ба сургалтын лабораториудтай танилцуулан сурагчидтай чөлөөт ярилцлага хийж сэтгэгдлүүдийг нь сонсов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар