Хөдөлмөрийн зах зээлд гарахаар бэлтгэгдэж буй МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдад зориулсан ажлын байрны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил хайх, түүнд өөрийгөө бэлтгэх, хувь хүний чадвараа танин мэдэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Оюутан, төгсөгчийн хэлтсээс “Job fair” ажлын байрны үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
“Job fair-2022” өдөрлөг нь 2022.04.13-15-ны өдрүүдэд МУИС-ийн номын санд 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Оюутан залуус та бүхнийг “Job Fair-2022” өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.
Оюутан, төгсөгчийн хэлтэс