МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “МУИС-ийн Индэр” цуврал лекц, уулзалтад профессор Ч.Ганзориг зочин илтгэгчээр оролцлоо

Share Button

МУИС-ийн Индэр цуврал лекц, уулзалт нь  улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилготой.

Орчин үеийн их сургууль ба оюутны хөгжлийн чиг хандлага сэдвээр зочин илтгэгч МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Ч.Ганзориг оюутан залуучуудад зориулан лекц уншлаа.

Лекцээр орчин үеийн их сургуулийн тогтолцоо, аж үйлдвэрийн салбарын хөгжил, тэргүүлэх чиглэлүүд, нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн тухай болон оюутны хөгжил, хандлагын тухай ярилцаж, оюутан залуучуудын сонирхсон асуултад хариулсан юм.

Илтгэгч профессор Ч.Ганзориг МУИС-ийн ХШУИС-ийн Нано шинжлэх ухаан, технологийн төвөөс амжилттай явж буй төгсөгчдөөс дурдсан бөгөөд МУИС-ийн төгсөгч М.Баттулгын бүтээл дэлхийн шилдэг NATURE сэтгүүлд хэвлэгдсэн. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийг Физик электроникийн чиглэлээр бакалавр, Наношинжлэх ухаан нано-инженерчлэлийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгсөж, Австрийн Johannes Kepler Universität Linz сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. Одоо тэрээр Данийн Техникийн Их Сургууль (Technical University of Denmark)-д ассистант профессороор ажиллаж байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар