Докторын дараах судлаач /пост-доктор/ ажиллуулах судалгааны сэдвийн саналаа ирүүлнэ үү

Share Button

Эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор багш нар  2022 оны хаврын улиралд докторын дараах судлаач ажиллуулах хэрэгцээ, шаардлага, боломжит судалгааны нарийвчилсан сэдвээ тодорхойлон 2022 оны 4 дүгээр сарын 18-ны дотор цахимаар хүсэлтээ гаргана уу.

Судалгааны сэдэвт тавигдах шаардлага:

  • Үндэсний болон олон улсын хэмжээний сэдэвт судалгааны ажил байх.
  • “МУИС-д пост-доктор ажиллуулах журам”-ын дагуу судалгааны ажлын сэдвийн саналыг хэлэлцүүлж, зөвхөн сонгогдсон сэдвүүдээр докторын дараах судлаачид урьсан зарыг МУИС, АТС-ийн цахим хуудсаар түгээж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/zhd58mCcse

Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах:

  • И-мэйл хаяг: gradschool@num.edu.mn (АТС-ийн мэргэжилтэн)
  • Холбоо барих утас: 7730-7730 (4502)
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар