“Монголын нууц товчоо” эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НОМЫН САН

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН №1

 

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, МУИС-ийн 80 жилийн ой, 2022 оны бичиг үсгийн баярыг угтан МУИС-ийн номын сан нь “Монголын нууц товчоо” эсээ бичлэгийн уралдаан №1-ийг зохион байгуулах гэж байна.

ЗОРИЛГО: “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх” тухай монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, Чингис хааны сургаал, арга билиг, түүх дурсгалыг тайлбарлах, харилцан туршлага солилцох, Монголын нууц товчоо судрыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт номын сангийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, цаашид тухайн үйл ажиллагааг жил бүр уншигчдын дунд зохион байгуулах эхлэлийг тавихад энэхүү уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ

  1. Төрийн өмчийн их сургуулийн (МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ХААИС, ҮБХИС, ДХИС) номын сангийн ажилтнууд
  2. 21 аймгийн номын сангийн ажилтнууд

Бүтээл хүлээн авах хугацаа: 1-р шатнаас шалгарсан эсээг 2022 оны 4-р сарын 29 өдрийн дотор muis.esee@gmail.com  хаягаар илгээх

Эсээний агуулга: Монголын нууц товчоо сударт бичигдсэн орон нутгийн түүх дурсгалт газар, түүхэн хүн, ардын уламжлалт зан үйл, ёс заншил, амьдрах ухаан сургаалын тухай

Тавигдах шаардлага:

  1. 1957 онд Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан “Монголын нууц товчоо” номыг эх сурвалжаар ашиглах
  2. Эсээ 500-800 үгэнд багтсан байх
  3. Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх

I шат:

  1. Төрийн өмчийн их сургуулийн номын сангууд өөрсдийн номын сангийн ажилтнуудын дунд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэг 1 эсээг шалгаруулах
  2. Аймгийн төв номын сан тухайн аймгийн номын сангийн ажилтнуудын дунд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэг 1 эсээг шалгаруулах
  3. Эсээ шалгаруулсан хурлын тэмдэглэл явуулах
  4. I шатны уралдааныг зохион байгуулагч номын сан шалгарсан эсээ бичигчдээ хамт фото зураг авч явуулах. /Өргөмжлөлийн хамт/
  5. Шалгарсан эсээ, хурлын тэмдэглэл, фото зургийг МУИС-ийн номын сангийн esee@gmail.com хаягаар 2022 оны 04-р сарын 29-ны өдрийн дотор илгээх.

II шат:

  1. Төрийн өмчийн их сургууль болон 21 аймгаас шалгарсан эсээг хүлээн авч шилдгийн шилдэг 3 эсээг шалгаруулна.
  2. Шилдгийн шилдэг Эсээ шалгаруулалтын комиссоор МУИС-ийн харьяалагдах тэнхимийн багш нар ажиллана.

ШАГНАЛ: 2022 оны 05 сарын 09-ны өдөр буюу Үндэсний бичиг үсгийн баяраар “Монголын нууц товчоо” эсээ бичгийн уралдаан №1-ийн шагнал гардуулах үйл ажиллагаа МУИС-ийн Номын сангийн байрны №502 тоотод 11 цагаас болно. Тус шагнал гардуулах үеэр

  • I шатанд шалгарсан эсээ бүрд өргөмжлөл, 100 000 төгрөг.
  • II шатанд шалгарсан
    • Тэргүүн байр – Өргөмжлөл, 1 000 000 төгрөг, шилжин явах цом, дурсгалын зүйл
    • Дэд байр – Өргөмжлөл, 500 000 төгрөг, дурсгалын зүйл
    • Гутгаар байр – Өргөмжлөл, 300 000 төгрөг, дурсгалын зүйл
  • Төрийн өмчийн их сургууль болон 21 аймгаас шалгарсан эсээ болон фото зургийг “Монголын нууц товчоо-амьдрах ухаан 2022” цуврал номд оруулж хэвлүүлнэ.

Зохион байгуулагч: МУИС-ийн Номын сан

Ивээн тэтгэгч: БЭХИ ЦОЛТОН НҮТББ

Холбоо барих утас: 77307730-1415, 77307730-1425, 89076315

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар