Ардын багш Д. Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-д урьж байна

Share Button

Монгол Улсын төрөөс Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар баримталж буй цогц бодлогын хүрээнд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжитМонгол бичгийн улсын уралдаан”-ыг 20 дахь удаагаа зохион байгуулж байна.

 Уралдааны ангилал, журам

  1. ­Мэргэжлийн ангийн оюутан: Зохион бичлэг, хэлц хэллэгийн утга тайлбарлана.

         Мэргэжлийн бус ангийн оюутан:   Зохион бичлэг

  1. ЕБС-ийн мэргэжлийн багш нар: Монгол бичгийн дурсгалыг уншиж хичээнгүй бичих, үгийн бүтцээр задлах, хэлцийн утгыг тайлбарлах.
  2. Албан хаагч: Сэдвийг уншиж, агуулгад тул­гуурлан зохион бичих.
  3. Байгууллага: Олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор шалгаруулна.

Уралдааны тов: 2022.4.30-ны 10 цагт МУИС, Хичээлийн II байр, 343 тоот.

Бүртгэл: 2022.4.21-29-ний 10_18  цагт МУИС, Хичээлийн II байр, 301, 305 тоот. /88107713, 86798247, 80829202/

Шагнал:

  • Ангилал тус бүрд тэргүүн, дэд, гутгаар байр тус бүр нэг; тусгай байр хоёр.
  • Уралдааны дүнг 2022.5.1-нд num.edu.mn хуудсанд байршуулж, шагналыг “Үндэсний бичиг үсгийн өдөр” гардуулна.

 

Ерөнхий зохион байгуулагч:  МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын МХХШТ,

                                                     Хэл бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл

Ивээн тэтгэгч:                           МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”, “МУИС пресс”

                                                    “Удам соёл” ХХК, “Болорсофт” ХХК, “Хан Төгс Ур” НҮТББ

Мэдээллийн ивээн тэтгэгч:     МҮОНТВ, www.ubn.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар