МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Улсын биологийн XXXII олимпиад боллоо

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит Улсын биологийн XXXII олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Боловсролын Ерөнхий газар, МУИС, МУБИС ажиллаж, МУИС, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Монголын ирвэс төв, Ирвэс хамгаалах сан, Олон улсын тахь групп зэрэг байгууллагууд ивээн тэтгэж амжилттай зохион байгуулав.

Улсын биологийн XXXII олимпиадад Улаанбаатар хот болон 21 аймгаас шалгарч ирсэн 60 сурагч, 32 багш мэдлэг чадвараа сорин оролцож:

А. Багшийн төрөлд:

Алтан медаль:  

  • Д.Чинзориг, УБ, Шинэ Үе сургууль

Мөнгөн медаль: 

  • Ж.Нямдаваа, УБ, Шинэ Монгол сургууль
  • Б.Болор-Эрдэнэ, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р сургууль

Хүрэл медаль:  

  • Х.Болортуяа, УБ, Эрхэм Баян Эрдэм сургууль
  • О.Майцэцэг, УБ, Шинэ Монгол Харумафүжи сургууль
  • Л.Нямжав, УБ, Шинэ Монгол сургууль

Б. Сурагчийн 12-р ангийн төрөлд:

Алтан медаль:

  • Э.Бодьхүү, УБ, Шинэ Үе сургууль, (Бэлтгэсэн багш: Д.Чинзориг)

Мөнгөн медаль:

  • Ч.Жаргалан, УБ, Шинэ Монгол сургууль, (Бэлтгэсэн багш нар: Л.Нямжав, Ж.Нямдаваа, Д.Лхагвабаасан)
  • Э.Тэргэл, УБ, Орчлон сургууль, (Бэлтгэсэн багш: Т.Отгонжаргал)

Хүрэл медаль:

  • А.Номин, УБ, Шинэ Монгол сургууль, (Бэлтгэсэн багш нар: Л.Нямжав, Ж.Нямдаваа, Д.Лхагвабаасан)
  • Б.Пүрэвбадрал, УБ, 1-р сургууль (Бэлтгэсэн багш: Д.Чинзориг)
  • Б.Түвшинбаатар, УБ, Гёте сургууль (Бэлтгэсэн багш: М.Цогт-Итгэл) нар тус тус шалгарч ЗГХА БЕГ-ын диплом, мөнгөн шагнал, мөн 100% тэтгэлэгтэй нөхцөлөөр МУИС-д элсэх эрхийн бичгээр шагнагдлаа.

В. Сурагчийн 9-р ангийн төрөлд:

Алтан медаль:

  • Т.Баярмаа, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 14-р сургууль, (Бэлтгэсэн багш: Э.Гантөмөр)

Мөнгөн медаль:

  • Б.Сувд, УБ, Шинэ Эрин сургууль, (Бэлтгэсэн багш: Д.Мөнхтуяа)
  • Т.БилигүүнТэнгис, УБ, Шинэ Эрин сургууль, (Бэлтгэсэн багш: Д.Мөнхтуяа)

Хүрэл медаль:

  • А.Мөнхтуяа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р сургууль (Бэлтгэсэн багш: Ж.Оюунтамир )
  • О.Жаргал. УБ, Хобби сургууль (Бэлтгэсэн багш: Г.Сайнцэцэг)
  • М.Мөрөн, Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй сургууль (Бэлтгэсэн багш: А.Батмандах) нар тус тус шалгарч ЗГХА БЕГ-ын диплом, мөнгөн шагналаар шагнагдав.

Амжилттай оролцсон сурагчдыг урамшуулах уламжлалт, нэрэмжит шагналуудыг тусгай байр эзэлсэн сурагчид, тухайлбал.

  • МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор, А. Цэндсүрэнгийн нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Д.Алтанбагана,
  • Монголын шувуу судлалын нийгэмлэгийн нэрэмжит “Ирээдүйн Монгол бахархал” шагналыг Улаанбаатар хотын Сант сургуулийн сурагч Б.Өгөөмөр,
  • ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн нэрэмжит шагналыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р сургуулийн сурагч М.Сэргэлэн нар тус тус хүртэж дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагнагдав.

Улсын биологийн олимпиадад хамгийн олон жил амжилттай оролцсон, үе үеийн биологич, биологийн багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат Багш, Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЕБС-ийн багш Г.Сугарт Улсын биологийн олимпиадын дэд хороо хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлэв. Мөн сүүлийн жилүүдэд өөрөө болон шавь нараа улс болон олон улсын олимпиадад амжилттай бэлтгэж байгаа Улаанбаатар хотын Шинэ үе сургуулийн биологийн багш Д.Чинзоригт Улсын биологийн олимпиадын дэд хороо нэрэмжит шагнал олгов.

Улсын биологийн XXXII олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчид бэлтгэсэн багш нар нь эрдмийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим болон МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхимийн хамт олон, хандивлагч байгууллагууд болох МУИС-ийн захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Монголын ирвэс төв, Ирвэс хамгаалах сан, Олон улсын тахь группын хамт олон, сайн дурын ажилтнаар ажилласан МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн Экологи-Эрдэм клубийн оюутнуудад гүн талархал илэрхийлье.

Улсын биологийн олимпиадын дэд хороо

 

Улсын биологийн XXXII олимпиадад оролцогчид, хүндэт зочдын хамт

Улсын биологийн XXXII олимпиадын шагналт байр эзэлсэн багш, сурагчид

Улсын биологийн XXXII олимпиадад оролцогчид, хүндэт зочдын хамт

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар