МУИС-ийн “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх хөтөлбөрт бүртгүүлэх иргэдийн анхааралд

Share Button

Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюуОйн аж ахуйн инженермэргэжлээр төгсгөх зорилготой тул дээд боловсролтой иргэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсүүлж байна.  

Бүртгэл 2022 оны  5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 2-ныг хүртэл МУИС-ийн бүртгэлийн нэгдсэн системээр явагдаж байна.  

 https://burtgel.num.edu.mn/negdsen/Home/Admission/70 

 

Дээрх хуудасны баруун дээд буланд байгаа БҮРТГҮҮЛЭХ товчийг дарж бүртгэлээ хийлгэнэ. Бүртгүүлэхээс өмнө бүрдүүлэх материалуудаа файлаар бэлтгээд хандвал хурдан байх болно.   

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. 

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт 
  • Өмнө эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна) 
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх) 
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэлийн хураамж төлнө (Голомт банк, Хаан банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн банкны салбарт очиж гүйлгээ хийх боломжтой бөгөөд гүйлгээний утга дээр Регистрийн дугаар болон холбогдох мэдээллээ оруулж шилжүүлэх ёстойг анхаарна уу) 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-3211 дугаараас лавлана уу. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар