“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ-д МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны салбарын Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор, доктор С.Оюунгэрэлийн удирдсан Геологийн 4-р түвшний оюутан Т.Цэлмэг 1-р байрыг, Геологийн 4-р түвшний оюутан Э.Түвшинбаяр 2-р байрыг тус тус эзэллээ.
МУИС байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож буй 2022 онд сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж амжилт гаргасан багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, эрдмийн их үйлсэд амжилт хүсэн ерөөе.