МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын XXX олимпиадыг уг ойн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 11 их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 53 оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож уралдсан ба оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэснээрээ онцлог юм. Анх удаа олимпиадын явцыг хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулав.
Олимпиадын дүн:
№ | Нэр | Овог | Сургууль | Оноо | Байр |
1 | Төрбат | Энхбат | МУИС | 631.67 | Тэргүүн |
2 | Нямдаваа | Уртнасан | МУИС | 473 | Дэд |
3 | Мөнх-Оргил | Болдбаатар | Шинэ Монгол ТДС | 452.44 | Дэд |
4 | Оргил | Ганбат | МУИС | 448 | Гутгаар |
5 | Анхдалай | Отгонбаатар | Мандах ИС | 448 | Гутгаар |
6 | Адъяатөмөр | Батжаргал | Шинэ Монгол ТДС | 411.33 | Гутгаар |
Энэ жилийн хувьд улсын програмчлалын олимпиадын түүхэнд 11 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон хамгийн өргөн цар хүрээг хамарсан тохиолдол боллоо. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зарлаж, тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 15 баг хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.
Бүтээлийн уралдааны дүн:
№ | Бүтээлийн нэр | Сургууль | Байр |
1 | Монгол дохионы хэлний хөрвүүлэгч | МУИС | Тэргүүн |
2 | Шидэт ном | Идэр ИС | Дэд |
3 | NFT marketplace | МУИС | Дэд |
4 | Rate your mate – Багийн гишүүдийн үнэлгээний систем | СЭЗИС | Гутгаар |
5 | Hermes – Бүтээгдэхүүний өгөгдлийн агрегац систем | СЭЗИС | Гутгаар |
6 | Basar.mn – амьтан тэжээдэг хүмүүсийн платформ | Хүрээ МХТДС | Гутгаар |
Тус олимпиадын ерөнхий ивээн тэтгэгч “Гэрэгэ Системс” ХХК, ивээн тэтгэгч AILAB, Цахим өртөө ТББ, хамтран зохион байгуулагч “Монголын мэдээлэл зүйн олимпиад” ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье. “Гэрэгэ Системс” ХХК нь улсын програмчлалын олимпиадыг цаашид жил бүр ивээн тэтгэж дэмжиж ажиллахаар болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.