МУИС-ийн Номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр-2022” өдөрлөгийн хүрээнд Монголын нууц товчоо эсээ бичлэгийн анхдугаар уралдааныг 21 аймаг, төрийн өмчийн 8 их сургуулийн номын санчдын дунд 2 үе шаттайгаар зохион байгуулж, нэгдүгээр шатанд шалгарсан эсээнээс хоёрдугаар шатанд шилдгийн шилдэг гурван эсээг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулав.
- 1-р байр О.Халиунаа, ХААИС-ийн Номын сан
- 2-р байр Ж.Эрдэнэням, МУИС-ийн Номын сан
- 3-р байр В.Энхтуяа, Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан
Номын санчдаа идэвхтэй оролцуулсан номын сангуудад баярлан талархсанаа илэрхийлж, тэргүүн байрыг эзэлсэн номын санчдынхаа цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.
Дэмжин санхүүжүүлсэн “Бэхи Цолтон” НҮТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.