Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн санаачилгаар “Төр, сүм хийдийн харилцааны өнөөгийн сорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, холбогдох төрийн байгууллагууд оролцов.
Хурлын үеэр өнөөгийн монголчуудын шашин шүтлэгийн нөхцөл байдал, төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчны талаар зарим асуудлыг хөндлөө. Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, профессор С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл, О.Бумдарь нар “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт: асуудал, шийдэл” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ.