Үндэсний номын баярын өдрүүдийн үеэр МУИС-ийн Номын сан Соёлын яамтай хамтран “НОМЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны үеэр хуулийн хэлэлцүүлгээс гадна номын сангийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн илтгэлүүд тавигдана.