Эмгэнэл | Нямдаваагийн Цогтсайхан (1948-2022)

Share Button

ЭМГЭНЭЛ

НЯМДАВААГИЙН ЦОГТСАЙХАН

(1948-2022)

МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахмад багш Нямдаваагийн Цогтсайхан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшлээ. Цогтсайхан 1948 онд Булган аймгийн төвд Ц.Нямдаваагийн ууган хүү болон төрж, 1956-1967онд, Сэлэнгэ аймагт бага, дунд сургууль, техникум төгсөн Сэлэнгэ аймгийн Мал эмнэлэгт лабораторийн эмч, аймгийн Гаалийн хороонд байцаагчаар ажиллаж байв. Н.Цогтсайхан 1973-1977 онд МУИС-д суралцан төгссөнөөс хойш МУИС-д түүхийн багшаар тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Тэрбээр багшлах хугацаандаа МАХН-ын түүх, Монгол Улсын түүх, Дундад зууны үеийн түүхийн хичээлүүдийг зааж, мөн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, оюутнуудад зориулсан сургалт арга зүйн гарын авлага бэлтгэж, оюутныг зун намрын бүтээн байгуулах ажилд удирдан ажиллаж, олон мянган оюутан шавь нартаа нийгэм-улс төрийн боловсрол олгоход идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн юм.

Н.Цогтсайханы хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, жуух бичиг зэргээр шагнасан байна. Түүний эгэл даруу, нөхөрсөг, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг тусч, хүнлэг сайхан зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

МУИС-ИЙН ЗАХИРГАА

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар