Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 5-нд Дэлхийн Байгаль Орчны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хэмжээнд 2022 онд тус өдрийг “Цор ганц эх дэлхий” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл Монгол Улсын Их Сургуультай хамтран улсын экологийн XVIII олимпиадыг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
ХААНА, ХЭЗЭЭ БОЛОХ
- МУИС-ийн Номын сан 303 тоот, 2022 оны 6 дугаар сарын 2-нд
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
- I байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)
- II байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 75% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)
- III байр – Оюутны нэг жилийн сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)
ХОЛБОГДОХ ХАЯГ: МУИС-ийн хичээлийн 3-р байр 218 тоот
️Утас: 77307730-3213, 99040913
Вэб хаяг: http://seas.num.edu.mn/dep/defe
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/defeseasatnum
ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ
2022 оны 5 дугаар сарын 30 – 31-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 3-р байр 2 давхарт 14:00-18:00 цагийн хооронд бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ оюутны үнэмлэхтэй ирнэ үү.