Геологи-Геофизикийн тэнхимээс МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд “БАГШИЙНХАА ЛЕКЦИЙГ СОНСЪЁ” лекцийн 1-р хэсгийг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны салбарын Геологи-Геофизикийн тэнхимээс МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд төгсөгчдөдөө зориулан “БАГШИЙНХАА ЛЕКЦИЙГ СОНСЪЁ” арга хэмжээний 1-р хэсгийг 2022 оны 5 сарын 20-ны өдөр 14:00-18:00 цагийн хооронд МУИС-ийн Номын сангийн 203 тоот өрөөнд болон цахимаар амжилттай зохион байгууллаа.

Геологи-Геофизикийн тэнхим нь “БАГШИЙНХАА ЛЕКЦИЙГ СОНСЪЁ” арга хэмжээг зохион байгуулахдаа лекцийн сэдвийг төгсөгчдөөсөө авсан санал асуулгын дагуу:

“АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ” сэдвээр Монгол улсын зөвлөх геологич, багш З.Ганбаатар, “АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН ГАРАЛ ҮҮСЭЛ-I (ҮНЭТ БОЛОН ӨНГӨТ МЕТАЛЛ) сэдвээр Монгол улсын зөвлөх геологич, дэд профессор, д-р. С.Оюунгэрэл, “ПЛИТ ТЕКТОНИК БА МОНГОЛЫН ГЕОЛОГИ” сэдвээр Монгол улсын зөвлөх геологич, дэд профессор, д-р. Х.Уламбадрах нар нь маш сонирхолтой лекцүүдийг уншлаа.

“БАГШИЙНХАА ЛЕКЦИЙГ СОНСЪЁ” арга хэмжээний 2-р хэсэг нь төгсөгчдийн өгсөн санал асуулгын дагуух сэдвүүдээр 2022 оны 9 сард дахин зохион байгуулагдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар