Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

Share Button

Иргэн бүрд насан туршийн сурч боловсрох, ажил мэргэжлийн сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжихөд нь туслах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн бөгөөд хөтөлбөрийг бодлогын түвшинд ХНХЯ, БШУЯ-аас дэмжлэг үзүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), ADB зэрэг донор байгууллагуудаас сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн.


Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт амжиллтай суралцаж буй ахисан түвшний суралцагчдад энэхүү тэтгэлгийг гурав дахь дахь жилдээ олгож байна. 2021-2022 оны хичээлийн жилийн зарлагдсан тэтгэлэгт ШУС-НУС-ын Ажил мэргэжил судлал хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Т.Ууганбат, Г.Сарнай нар шалгарч тэтгэлгийг хүлээн авлаа. Тус тэтгэлэгт шалгарсан суралцагчид МУИС-ийн сургалт оюутан, хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар сургалтын өндөр амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар