Захиргааны нэгжийн удирдлага, ажилтнуудад зориулсан сургалт-2 амжилттай боллоо

Share Button

Өнөөдөр (2022.06.02) МУИС-ийн захиргааны удирдлага, ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадвар, хандлагыг сайжруулах, тасралтгүй хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цаг үеийн шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгөх зорилготой цувралаар зохион байгуулагдаж буй дотоод сургалтын №2 амжилттай зохион байгуулагдлаа.


Сургалтыг МУИС-ийн номын сангийн захирал, дэд проф Г.Цэрэн “Харилцаа, хандлага ажлын гүйцэтгэл, бүтээмжид нөлөөлөх нь” сэдвээр, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн дэд проф Ш.Эрдэнэчимэг “Харилцааны сэтгэл зүй ба стресс” сэдвээр тус тус хөтлөн явуулав.

Сургагч багш нар маань сургалтаа илүүтэй практикт суурилсан хэлбэрээр зохион байгуулж суралцагсадыг оролцоогоор хангаж өгсөн нь сонирхолтой, үр өгөөжтэй байлаа. 80 жилийн ойгоо угтсан олон үйл ажиллагааны нэг болох хамтдаа хөгжих цуврал сургалт 2022-2023 оны хичээлийн жилд үргэлжлэн зохион байгуулагдах болно.

Хамтын ажиллагааны хэлтэс,
Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар