“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдвийн хүрээнд Улсын Экологийн XVIII олимпиад болон Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 06 дугаар сарын 05-нд Дэлхийн Байгаль Орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын хэмжээнд 2022 онд тус өдрийг “Цор ганц эх дэлхий” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхим нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл, Мон Газар Экологи ХХК, Ногоон Сэргэхүй ТББ-тай хамтран 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдвийн хүрээнд улсын Экологийн XVIII олимпиад, 06 дугаар сарын 03-ны өдөр “Цор ганц эх дэлхий” эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн номын сангийн 303 тоотод амжилттай зохион байгууллаа.

 

Тус олимпиад болон эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр ба докторын түвшний оюутнууд оролцсон бөгөөд энэ удаа МУИС, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль; Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль; Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар, Ховд Их сургууль, Завхан дахь МУИС-ийн салбар зэрэг 7 их, дээд сургуулийн 90 гаруй оюутнууд оролцлоо.

Улсын Экологийн XVIII олимпиад хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, эхний байруудыг эзэлсэн бакалаврын 3 оюутан сургалтын төлбөрийн тэтгэлгийн эзэн болж, БОАЖЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг нар улсын Экологийн олимпиад болон эрдэм шинжилгээний бага хурлын ялагчдад шагналыг гардуулав. Үүнд:

Улсын Экологийн XVIII олимпиадын шагналт байр:

✅I байр – 1 жилийн сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг, өргөмжлөл (МУИС-ийн II түвшний оюутан С.Мөнх-Оргил)

✅II байр – 1 жилийн сургалтын төлбөрийн 75% тэтгэлэг, өргөмжлөл (МУИС-ийн I түвшний оюутан Ө.Түмэн-Эрдэнэ)

✅III байр – 1 жилийн сургалтын төлбөрийн 50% тэтгэлэг, өргөмжлөл (МГТИС-ийн I түвшний оюутан Б.Төгөлдөр)

Эрдэм шинжилгээний бага хурлын шагналт байр:

Судлаач оюутан /бакалавр/

✅Тэргүүн байр – 2,000,000 төгрөг, өргөмжлөл (Ч.Баярмаа- МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим)

✅Дэд байр – 500,000 төгрөг, өргөмжлөл (Г.Содбаяр- МУИС, ХШУИС, ХБООИТ, Ё.Гантөгс- МУИС, ХШУИС, ХБООИТ)

✅Тусгай байр – 250,000 төгрөг, өргөмжлөл (А.Золзаяа- МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим, Б.Болорчулуун- ХААИС-Агроэкологийн сургууль)

Ахисан түвшний судлаач оюутан /магистр, доктор/

✅Тэргүүн байр – 2,000,000 төгрөг, өргөмжлөл (Б.Чүлтэм- Япон улс, Каназава Их Сургууль)

✅Дэд байр – 500,000 төгрөг, өргөмжлөл (Д.Энхтүвшин- МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим, Н.Нандинцэцэг- МУИС, ХШУИС, ХБООИТ)

✅Тусгай байр – 250,000 төгрөг, өргөмжлөл (А.Ариундэлгэр- МУИС, ХШУИС, ХБООИТ, Б.Батцэцэг- МУИС, ХШУИС, ХБИТ)-өөр тус тус шагнаж урамшуулав.

Улсын Экологийн XVIII олимпиад болон Эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан байгууллага хамт олонд болон шүүгчээр ажилласан эрдэмтэн багш нарт, зохион байгуулалтын үйл ажиллагаанд тусласан Экологи клубын нийт багш, оюутнууддаа гүн талархал илэрхийлье. Мөн амжилттай оролцсон нийт судлаач оюутнуудад сурлага, хөдөлмөр, эрдмийн ажлын өндөр амжилт хүсэж, дараа жилийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд ахин амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар