2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “ABU Robocon 2022” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн Үндэсний Батлан Хамгаалахын Дээд Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд МУИС-ийн ХШИУС-ийн “СОЁМБО” баг амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан амжилт гаргалаа. “СОЁМБО” багийн энэ удаагийн бүрэлдэхүүний удирдагч багшаар ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Р.Амартүвшин, Багийн ахлагчаар С. Түвшинтөгс (Электроник-2),
Багийн гишүүдээр:
- Л.Дуламсүрэн (Электроник-4)
- Т.Цэрэнханд (Электроник-4)
- Э.Эрдэм (Сүлжээний технологи-4)
- Б.Чимэдрагчаа (Электроник-2)
- М.Минжинсор (Компьютерийн ухаан-2)
- Т.Баяр-Эрдэнэ (Электроник-2)
- М.Жадамба (Электроник-2)
- С.Самданжамц (Электроник-2)
- Л.Санжаа-Иш (Электроник-2)
- Г.Цолмон (Электроник-2)
- О.Тэнгис (Электроник-2)
- С.Анхбаяр (Ерөнхий суурь-1) нар оролцож, авъяас чадвар, эрдэм мэдлэгээрээ өрсөлдлөө.
Тэмцээний дүрмийн хувьд багууд 1 минут 30 секундын хугацаатай нийт 2 үеийн турш өрсөх ба өөрт оногдсон үед давхарлан өрсөн таван ширхэг “Лагор”-ийг нэгдүгээр роботоор бөмбөг шидэн нураана. Амжилттай нурааж дууссаны дараа хоёрдугаар роботоор буцааж өрнө. Нураасан нэг “Лагор” тутам таван оноо, буцаан өрсөн нэг “Лагор” тутам 10 оноо авах ба тэмцээний туршид авч болох дээд оноо 75 байх юм. Хоёрдугаар робот нь “Лагор”-ыг өрж байхдаа толгой дээрээ шар өнгийн бөмбөг зөөвөрлөж явах ба уг бөмбөгийг өрсөлдөгч баг бөмбөг шидэн унагаж чадвал тухайн үеийн тоглолт өндөрлөх юм.
МУИС-ийн “СОЁМБО” баг тэмцээний туршид хамгийн олон буюу нийт 3 удаа эсрэг багийн бөмбөгийг амжилтай унагаж 75 буюу хамгийн өндөр оноог авсан. Тэмцээний хамгийн эхний цэвэр ялалтыг манай баг авсан ба ялж буй тоглолтын нэг болон хоёрдугаар үеийн бичлэгүүдийг үзнэ үү.
1-р үе
2-р үе
Тэмцээний турш гаргасан “СОЁМБО” багийн үр дүнг харвал:
Эхний бүс
МУИС (Соёмбо) / 75 оноо / – Төмөр замын ДС / 10 оноо /
МУИС (Соёмбо) / 75 оноо / – ШУТИС-ЭХС (Эрчим) / 55 оноо /
МУИС (Соёмбо) / 65 оноо / – ШУТИС-МТС (KS Robot) / 55 оноо /
Хоёр дахь бүс
МУИС (Соёмбо) / 75 оноо / – ҮБХИС ( Аравт ) / 5 оноо /
МУИС (Соёмбо) / 60 оноо / – ШУТИС-Коосен / 5 оноо /
Хагас шигшээ
МУИС (Соёмбо) / 55 оноо / – ШУТИС-МТС ( Монхорус ) / 65 оноо /
Оюутан залуусын хийж бүтээх хүсэл эрмэлзлийг дэмжин, робот зохион бүтээх зардлын тодорхой хувийг санхүүжүүлж, ажилласан “Андореан ХХК”-ийн хамт олонд болон Үндэсний болон олон улсын Робокон тэмцээнүүдэд олон жил амжилттай оролцож, МУИС-ийн нэрийг өндөрт өргөж яваа МУИС-ийн ХШУИС –ийн профессор Д.Бямбажав захиралтай хамт олонд нийт МУИС-ийн хамт олноос гүнээ талархал илэрхийлье.
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, сурлага, судалгааны өндөр амжилт хүсэн ерөөе.