МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчдыг дэмжих, урамшуулах зорилгоор олгодог. “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн нэг гол төрөл бол “Сурлагын амжилтаар тэргүүлсэн бакалаврын болон ахисан түвшний суралцагч”-д олгодог тэтгэлэг байдаг. Энэ тэтгэлгийг 4 дахь жилдээ олгоод байна.
2021-2022 оны хичээлийн жилийн 2-р улиралд зарлагдсан тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын А/196 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хуралдаж, МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн журмын дагуу суралцагчдын сурлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зарчмыг баримтлан магистрын 4 суралцагчийг шалгаруулсан.
Шалгарсан суралцагчдад тэтгэлгийн батламж галдуулах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Бадмаанямбуу, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцож, суралцагчдад сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсэн батламжийг гардуулан өглөө.
Ахисан түвшний суралцагчдад тэтгэлэг олгож эхэлснээс хойш докторын түвшний 14 суралцагч, магистрын түвшний 33 суралцагч, нийт 47 суралцагчдад тэтгэлэг олгоод байна.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчид
№ | Овог | Нэр | Сургууь | Хөтөлбөр | Голч дүн |
1 | Сурагтхүү | Сэлэнгэсүрэн | ХШУИС | Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл | 3.9 |
2 | Цэрэннадмид | Бадамханд | ХШУИС | Цаг уур | 3.9 |
3 | Мөнхчулуун | Лхагвасүрэн | ХШУИС | Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл | 3.8 |
4 | Нанхир | Батцоож | ХШУИС | Цөмийн технологи | 3.9 |
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС