“Монгол – Австралийн харилцаа 50” эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button
Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтосны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2022 оны 08-р сарын 12-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд боллоо. Тус хурлыг нэг талаас Австралийн Үндэсний Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн болон МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль, нөгөө талаас Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам тус тус хамтран зохион байгуулав.

Хурлыг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор С.Должин “МУИС нь Монгол-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн (Mongolia-Australia Scholarship Program ) гэрээг 2010 онд, Австралийн тэргүүлэх их сургууль Австралийн үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2018 онд баталгаажуулж хоёр их сургуулийн харилцаа идэвхжсэн. Сүүлийн 5 жилд Австралийн 9 багш профессор МУИС-ийн гадаад хэлний төвд зочин багшаар ажиллаж, 2 зочин судлаач судалгаа эрдэм шинжилгээ хийгээд байна. МУИС нь Австралийн үндэсний их сургуультай голлон Монгол судлалын салбарт голлож хамтран ажиллаж ирсэн бөгөөд Австралийн үндэсний их сургуулийн Ази Номхон далайн коллежийн Монгол судлалын хүрээлэнгийнхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гээд цаашид олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагаа, хоёр улсын гадаад бодлого, олон улсын эрх зүйн чиглэлээр сургалт судалгааг эржимжүүлэх чиглэлээр хамтарж ажиллах төлөвлөгөөтэй буйгаа тэмдэглэн хэлсэн юм.

Хуралд зохион байгуулагч талуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачдаас гадна Австралид төгсөгчдийн холбооны “Mozzies” Ерөнхийлөгч, УИХ-ийн гишүүн Д.Цогтбаатар, төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүлэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар