Нобелийн шагналт Англи Улсын эрдэмтэн Terry V. Callaghan лекц уншина 

Share Button

Лекцийн сэдэв: The changing Arctic and responses from the science community“  

Хаана: МУИС-ийн төв байр, 320 тоот танхимд 

Хэзээ:  2022.08.29-ний өдрийн 11:00-12:00 цагт 

Судалгааны чиглэл: Уур амьсгалын өөрчлөлт, Арктик орчмын экосистем 

 

Товч танилцуулга:  Terence (Terry) Vincent Callaghan, 1945.03.11-нд Англи улсад төрсөн. 

2007 онд IPCC бүлэгт тэргүүлэх зохиолчоор Нобелийн шагнал хүртсэн. 

Терри Каллаган 1967 онд арктикийн ургамлын экологичоор ажиллаж эхэлсэн бөгөөд түүний судалгаа нь ургамлын экологиос эхлээд экосистемийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн чиглэлээр хөгжиж ирсэн. Тэрээр хэд хэдэн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, олон төслийг удирдаж, Арктикийн болон дэлхийн томоохон байгууллагууд, байгаль орчны үнэлгээний багт IPCC хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэрээр арктикийн асуудлаарх өндөр түвшний санаачлагуудад оролцдог бөгөөд Их Британийн Бүх намын парламентын туйлын бүс нутгийн (Арктик ба Антарктик) бүлгийн зөвлөх, Шинжлэх ухааны зохицуулагчаар ажиллаж байна. 

Терри Каллаган 430 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд 2002-2012 онд Web of Science сайтадХамгийн иш татсан, нөлөө бүхий судлаач“-ын тоонд багтсан (H value 64). Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг Швед улсын хаан болон Английн хатан хаан Элизабет нар өндрөөр үнэлсэн байдаг бөгөөд Швед, Финланд, ОХУ-аас Хүндэт доктор цол олгосон. 2007 онд IPCC-ийн Нобелийн энх тайвны шагналын хамтарсан шагнал хүртсэн. 2017 онд, Арктикийн шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагаанд оруулсан онцгой хувь нэмэр“-ийн төлөө Олон улсын Арктикийн шинжлэх ухааны хорооны медалиар шагнагдсан. 

Лекц сонирхсон хүмүүс МУИС, ХШУИС-ийн ХБООИТэнхимтэй холбогдоно уу 

Утас: 976-11-77307730 ext 3208 

 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар