МУИС болон Хонг Конгийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хонг Конгийн их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.
Суралцах хугацаа 1-2 улирал
Шаардлага:
- МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх)
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй / батламж хавсаргах/
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Англи хэлний онооны батламжийг хавсаргах
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
- Statement of purpose (өөрийн танилцуулга, хэдийн зорилгыг батгаасан 1-2 нүүр эсээ)
- CV (зөвхөн хууль, эрх зүйн оюутнууд нэмэлтээр бүрдүүлнэ)
Сонгох боломжтой кредит, хөтөлбөр:
- https://intlaffairs.hku.hk/avail_program.php?pid=5&type=incoming
- 24-30 кредит
- Хятад хэлний хөтөлбөрөөс бусад хичээл англи хэл дээр заагдана
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Хонг Конгийн их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. HKU International Affairs Office
Тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар болон 77307730-1516 дугаараар урьдчилан холбогдож асууна уу.
Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа тулсан тул та яараарай!
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС