Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 суралцагч тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхтэй төлөвийн суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
- Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр тамгатай байх шаардлаггүй/
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд
Материал хүлээн авах хугацаа:
2022 оны 09 дүгээр сарын 16-ний 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn
Санамж
- Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй
Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно
Оюутан, төгсөгчийн хэлтэс